LoginRegister
CITI Universitywww.citi.edu.mn ↗
CITI SCIENCE 
International Scholarly Journal
ISSN (Print): 2788-7685e-ISSN (Online): 2788-7693Published by CITI University
Submit Manuscript

Байгаль орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, хохирол, хор уршигт дүн шинжилгээ хийх нь

Abstract

     Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх явдал нь Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлын нэг хэвээр байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирч буй хохирол, хор уршгийн хэмжээ бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад ихээхэн байж болох тул онцгойлон анхаарах шаардлагатай. Иймд энэхүү судалгаагаар байгаль орчны эсрэг гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдал, шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг, маргаанд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлон, онол, практикийг боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэхийг зорилоо. Судалгааны үндсэн хэсэгт байгаль орчинд хамгийн их хохирол, хор уршиг учруулж буй хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах, хууль бусаар мод бэлтгэх гэсэн гурван төрлийн гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд дүн шинжилгээ хийв.
     Судалгааны үр дүнд байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй ялын хэмжээ бага, үүний улмаас ялын үр нөлөө хангалтгүй байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох практик түгээмэл, зөрчил болон гэмт хэргийн шинжийг ялгалгүй зөрчлийн журмаар шийдвэрлэх тохиолдол байгаа зэрэг асуудал илэрлээ. Түүнчлэн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр гэмт хэрэг үйлдсэн хувь хүн хариуцлагаас зайлсхийх, хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа хангалтгүй байх, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх хуульчдын онолын мэдлэг, практик туршлага дутмаг байх зэрэг хүндрэл байгааг тогтоов. Иймд энэхүү өгүүллээр байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийг боловсронгуй болгох, эрүүгийн хариуцлагын үр нөлөөг нэмэгдүүлэх, учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх санал, дүгнэлт дэвшүүлэв.

References

  1. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх: Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд. Сургалтын гарын авлага. https://wwfasia.awsassets.panda.org/downloads/20p10_wwf_hand_book_negdsen_.pdf

  2. Сүхчулуун, С., & Отгондорж, Л. (2020). Байгаль орчны бохирдолтой холбоотой шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ. Улаанбаатар. www.legaldata.mn

  3. Цогт, Ц. (2013). Байгаль орчныг хамгаалах асуудалд захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцоо. www.legaldata.mn

  4. Мэндбаяр, Б. (2013). Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал. Улаанбаатар.

  5. Зинамидарь, Ч. (2013). Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтын болон криминологийн асуудал. Улаанбаатар.

  6. Баярсайхан, Д. (2013). Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага. Улаанбаатар.

  7. Нарангэрэл, С., & Эрдэнэбулган, Ж. (2017). Монгол Улсын эрүүгийн эрх зүй: Үзэл баримтлал, уламжлал, сургамж. Улаанбаатар.

  8. Гантулга, С., & Энхболд, Б. (2018). Эрүүгийн эрх зүйн тусгай анги. Улаанбаатар.

  9. Хуулийн этгээдийн эрх зүйн байдал, хариуцлага: Харьцуулсан эрх зүйн асуудал. (2010). Улаанбаатар.

  10. Одонгэрэл, Б. (2018). Эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн этгээд, түүний төлөөллийн асуудал. Гэмт явдалтай тэмцэх асуудал, (4).

  11. Байгаль орчныг хамгаалах тухай хууль. (1995).

  12. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль. (2012).

  13. Эрүүгийн хууль. (2015).

  14. Шүүн таслах ажиллагааны мэдээ. (2018–2022).

  15. Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц. (1972.11.16).

  16. Биоаюулгүй байдлын тухай Картагенийн протокол.

  17. Төрөөс экологийн талаар баримтлах бодлого. (1998).

  18. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. (2010).

  19. Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого. (2008). Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолын хавсралт.

  20. Ус үндэсний хөтөлбөр. (2010).

  21. Нэн ховор, ховор амьтныг хамгаалах үндэсний хөтөлбөр. (2011).

  22. Ногоон хөгжлийн бодлого. (2014).

  23. Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр (2015–2025). (2015).

  24. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030. (2016).

  25. Financial Action Task Force (FATF). Environmental crime. https://www.fatf-gafi.org/en/publications/Environmentalcrime/Environmental-crime.html

  26. United Nations Office on Drugs and Crime (UNODC). Environmental crime report. https://www.unodc.org/documents/NGO/EIA_Ecocrime_report_0908_final_draft_low.pdf

  27. International Union for Conservation of Nature (IUCN). https://www.iucn.org/

  28. Convention on Biological Diversity (CBD). https://www.cbd.int/

  29. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам. https://www.mne.mn/?page_id=454

  30. United Nations Educational, Scientific and Cultural Organization (UNESCO). https://portal.unesco.org/en/ev.php-URL_ID=13087&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html

  31. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого – Алсын хараа 2050. nda.gov.mn