LoginRegister
CITI Universitywww.citi.edu.mn ↗
CITI SCIENCE 
International Scholarly Journal
ISSN (Print): 2788-7685e-ISSN (Online): 2788-7693Published by CITI University
Submit Manuscript

Шинэ сэтгүүл зүй ба ёс зүй

Abstract

Монгол улсад ардчилсан нийгэм тогтож, хэвлэл мэдээллийн эрх чөлөө хөгжихийн хэрээр чөлөөт сэтгүүл зүйн салбарын үйл ажиллагаа өргөжин тэлсэн боловч мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай холбоотой олон асуудал өнөөг хүртэл тулгамдсаар байна. Ялангуяа шар хэвлэлийн хандлага, мэдээллийг нягтлан шалгахгүй түгээх, нэг талыг баримтлах, бусдын нэр хүнд, хувийн нууцад халдах зэрэг нь сэтгүүл зүйн мэргэжлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Энэхүү өгүүлэлд Монголын шинэ сэтгүүл зүйн хөгжлийн үе шат, мэргэжлийн ёс зүйн төлөвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын редакцын хариуцлагын асуудлыг авч үзэв. Түүнчлэн мэдээллийн эх сурвалжийг нягтлах, олон талын байр суурийг тэнцвэртэй тусгах, төлбөртэй болон захиалгат мэдээллийг ил тод тэмдэглэх, хүний эрх, нэр төр, хувийн нууцыг хүндэтгэх зэрэг сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн үндсэн зарчмуудыг хэлэлцлээ. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдол, ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх механизмын ач холбогдлыг онцолсон. Цахим технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед мэдээллийг шуурхай түгээхээс илүүтэй үнэн зөв, бодитой, тэнцвэртэй, ёс зүйтэй хүргэх нь сэтгүүлч болон редакцын үндсэн үүрэг болж байна. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйн кодоо баталж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдүүлэхийн зэрэгцээ сэтгүүлчдийн мэргэжлийн хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх, олон нийтийн мэдээллийн боловсролыг дэмжих шаардлагатай байна.

References

  1. Зулькафиль, М. (2016). Сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүд (Боть III). Улаанбаатар.
  2. Зулькафиль, М. (2017). Сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүд (Боть X). Улаанбаатар.
  3. Чойсамба, Ч. (2004). Сэтгүүлчийн ёс зүйн алдаа. Улаанбаатар.
  4. Чойсамба, Ч. (2016). Сэтгүүлчийн ёс зүйн алдаа. Улаанбаатар.
  5. Сэтгүүлчийн ёс зүйн тухай өгүүллүүд. (2016). Улаанбаатар.
  6. Хэвлэл мэдээллийн зөвлөл. https://www.mediacouncil.mn/.