LoginRegister
CITI Universitywww.citi.edu.mn ↗
CITI SCIENCE 
International Scholarly Journal
ISSN (Print): 2788-7685e-ISSN (Online): 2788-7693Published by CITI University
Submit Manuscript

Дүрд сэтгэц заслын эмчилгээ хийх нь

Abstract

Энэхүү судалгаагаар С. Дашдооровын 1968 онд бичсэн “Холын цэнхэр уулс” туужийн гол дүр Тавхайн сэтгэл зүйн онцлог, дотоод зөрчил, өөрчлөлт, ухаарлын үйл явцыг герменевтик болон гештальт сэтгэл судлал, сэтгэц заслын онолын үүднээс шинжлэхийг зорилоо. Судалгаанд зохиолын утга, уран сайхны бүхэллэг байдлыг харгалзан үзэх тайлал зүйн аргыг хэрэглэж, дүрийн сэтгэл зүйн төлөвшил, өөрчлөлтийг гештальт сэтгэц заслын үндсэн ойлголтуудтай холбон тайлбарлав. Шинжилгээний үр дүнд Тавхайн анхны хайртай холбоотой хангагдаагүй мэдрэмж, өнгөрсөн дурсамждаа автах байдал нь түүний дотоод зөрчлийн гол үндэс болж байгааг тодруулав. Харин Чимгээтэй дахин уулзаж, өнгөрсөн төсөөлөл, бодит амьдралын зөрүүтэй нүүр тулснаар уг дотоод зөрчил аажмаар тайлагдаж, анхаарал нь өнгөрсөн дурсамжаас одоо цагийн амьдрал, эхнэр Хонгорзул руу шилжин, сэтгэл зүйн нэгдмэл байдалд хүрч буйг тайлбарлав. Судалгаанаас үзэхэд гештальт сэтгэл судлал, сэтгэц заслын онолыг уран зохиолын дүрийн сэтгэл зүйг бүхэллэг байдлаар шинжлэх, хүний дотоод зөрчил, оршихуйн өөрчлөлт, ухаарлын мөн чанарыг тайлбарлахад ашиглах боломжтой байна.

References

  1. Батболд, Ш. (2010). Сэтгэл судлалын сонгодгууд. Улаанбаатар.

  2. Дашдооров, С. (2012). Бууж мордох хорвоо. Улаанбаатар.

  3. Оюунчимэг, Б. (2013). Сэтгэл судлалын хөгжлийн түүх. Улаанбаатар.

  4. Туяа, Б. (2003). Бие хүний сэтгэл зүй, сэтгэц заслын өрнөдийн онол, гол төлөөлөгчид. Улаанбаатар.

  5. С. Молор-Эрдэнэ нар. (2014). Психологи. Улаанбаатар.