Бертольд Брехтийн жүжгийн зохиолуудын уран сайхны онцлог нь түүний амьдарч байсан XX зууны эхэн болон дунд үеийн дэлхий нийтийн нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Уран бүтээлчийн үзэл баримтлал бүрэлдэн төлөвшихөд нийгэм, цаг үеийн нөлөөлөл чухал хүчин зүйл болдог гэж урлагийн онолын сэтгэлгээнд үздэг. Үүнтэй холбогдуулан Б. Брехтийн жүжгүүдийн үзэл санаа бүрэлдэн тогтоход нөлөөлсөн гол хүчин зүйлсийг марксист үзэл санаа болон хүн төрөлхтний оршихуйн олон талт, ээдрээтэй асуудлуудтай холбон авч үзэх үндэслэлтэй юм.
Keywords: Жүжгийн зохиолын үзэл санаа, жүжгийн зохиолын зөрчил, оршихуйн асуудал, нөлөөлөл ба шалтгаан, үр дагавар, театрын үзэл баримтлал, онолын сэтгэлгээ
Abstract
References
Брехт, Б. (2014). Жүжгийн зохиолууд. Дэлхийн шилдэг жүжгийн түүвэр. Улаанбаатар.
Брехт, Б. (2021). Театр: Шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг (Н. Пүрэвдагва, Орч.). Улаанбаатар.
Esslin, M. (1961). Brecht: The Man and His Work. Anchor Books, Doubleday & Co.
Unwin, S. Guide to the Plays of Bertolt Brecht. Bloomsbury. https://www.bloomsbury.com
Шумахер, Э. (1988). Жизнь Брехта. Москва.
Райх, Б. (1960). Брехт. Москва.
