LoginRegister
CITI Universitywww.citi.edu.mn ↗
CITI SCIENCE 
International Scholarly Journal
ISSN (Print): 2788-7685e-ISSN (Online): 2788-7693Published by CITI University
Submit Manuscript

Залуучуудын зан суртахууны төлөвшлийн байдлыг ажиглахуй

Abstract

Гэрийн болон цахилгаан шатны хаалгаар ахмад настнаа түрүүлж оруулж, гаргадаг. Хаалган дээр хоёр хүн тааралдвал “Олз нь эхлээд орог, гарз нь дараа нь гараг” хэмээн бэлгэшээж, орохдоо түрүүлж, гарахдаа хойно нь гардаг байв. Настай хүн айлд ирвэл мориных нь жолоог барьж, түшиж буулган гэртээ урьж, явахад нь моринд нь мордуулж өгдөг байлаа. Ахмадаа хүндэтгэх ийм сайхан уламжлал, хүмүүжил бидэнд олон байсан. Гэтэл өнөөдөр... Автобусанд суух гэж ядаж буй ахмад настныг сурагчийн цүнх үүрсэн хүүхдүүд дайрч унагачих шахам орж байна. Автобусны буудал дээр хэдхэн минут зогсоход тамхи баагиулж, шүлсээ хаясан залуус орчин тойрныг бохирдуулж байгааг хараад тэсгэл алдана. Санамсаргүйгээр тохойгоороо шүргэж орхивол “Аятайхан байгаарай, ах аа” хэмээн эвгүй хялайна. Жаахан үг сөрвөл “Хэд хоног амьд явахаа бод” хэмээн амь насанд заналхийлэх нь энүүхэнд. Хашааны булан, хүн багатай гудамжинд бие засаж буй согтуу хүнд үг хэлбэл хэлсэндээ өөрөө хохирох ч эрсдэлтэй. Их хотын автозамд эрүүл, тайван нэг өдөр өнгөрөөх нь бүү хэл, хэдхэн хором явахад ч хэцүү болжээ. Нэг л их яарсан, адгасан, уцаарласан, ууртай догшин хүмүүс. Монгол хүн ийнхүү “танигдахын аргагүй” өөрчлөгдөж байна. Өнөөгийн нийгмийн залуучуудын зан төлөвийг гучаад жилийн өмнөх үеийнхтэй харьцуулбал ихээхэн өөр дүр зураг ажиглагдана. Энэ бүхэн юунаас үүдэлтэй юм бол? Энэхүү өгүүллээр өөрийн ажиглалтад тулгуурлан уг асуудлын талаар зарим дүгнэлт хийхийг зорилоо.

References

  1. Баярмаа, С. (2004). Ардчилсан шилжилтийн үеийн Монголын улс төрийн соёлын төлөвшил [Магистрын ажил]. Улаанбаатар.

  2. Вандангомбо, Р. (2013). Захиргааны ёс зүй. Улаанбаатар.

  3. Ганхуяг, Д. (2004). Хошуучлагчийн улс төрийн имиж, түүнийг бүрэлдүүлэхүй. Улаанбаатар.

  4. Золзаяа, М. (2005). Ёс зүй. Улаанбаатар.

  5. Тунгалаг, Д. (2007). Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй. Улаанбаатар.

  6. Цэнд-Аюуш, Г. (2015). XIX–XX зууны улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн тойм. Улаанбаатар.