Дэлхийн улс орнуудад хорих байгууллагаас суллагдсан этгээдэд хяналт тавихдаа зөвхөн хяналт (control) хэрэгжүүлэхээс илүүтэйгээр тусламж, дэмжлэг үзүүлэх, нийгэмд эргэн нэгтгэх, нийгэмшүүлэхэд анхаарах болсон. Тухайлбал, АНУ-д гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг уялдуулан “халамжлах ба хянах” стратегийг баримтлах болжээ. Олон улсын эрх зүйн баримт бичиг болон дэлхий нийтийн чиг хандлага нь хорих байгууллагаас суллагдсан этгээдэд тусламж, дэмжлэг үзүүлэх, нийгэмшүүлэх бодлогод чиглэж байгаа хэдий ч Монгол Улсын хувьд энэ талаарх эрх зүйн зохицуулалт нь голчлон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэсэн хэвээр байна. Түүнчлэн эдгээр зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй байна. Азийн орнуудаас Япон Улс гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх чиглэлээр тодорхой амжилтад хүрсэн тул тус улсын туршлагыг судлах нь зүйтэй юм. Монгол Улсад хорих байгууллагаас суллагдсан этгээдэд тавих хяналт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэж байгааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийн зохицуулалтаас харж болно. Энэхүү өгүүллээр Монгол Улс дахь хорих байгууллагаас суллагдсан этгээдийг нийгэмшүүлэхтэй холбоотой эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, бусад орны сайн туршлагад үндэслэн уг орчныг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорилоо.
Keywords: Нийгэмшүүлэх, хорихоос суллагдсан этгээд, пробаци, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн зохицуулалт
Abstract
References
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. 1976.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц. 1990.
Өсвөр насны хүнд холбогдох шүүхийн ажиллагааны талаарх НҮБ-ын жишиг дүрэм (Бээжингийн дүрэм). 1985.
НҮБ-ын Хорихоос өөр төрлийн арга хэмжээний наад захын жишиг дүрэм (Токиогийн дүрэм). 1990.
Өсвөр насныхны дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын удирдамж (Риядын удирдамж). 1990.
Рецидив гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба гэмт хэрэгтнийг нийгэмд эргэн нэгтгэх нь. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба. Вена. 2018.
Хоригдлуудтай харьцах НҮБ-ын наад захын жишиг дүрэм (Нелсон Манделагийн дүрэм). 2015.
Эмэгтэй хоригдлуудтай харьцах болон эмэгтэй гэмт хэрэгтнүүдэд хорихоос өөр төрлийн ял, арга хэмжээ хэрэглэх тухай НҮБ-ын дүрэм (Бангкокийн дүрэм). 2010.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль. 1998.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/51, А/69 дүгээр хамтарсан тушаалын хавсралт.
Цагдаагийн албаны тухай хууль. 2017.
ШШГЕГ болон ЦЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль. 2015.
Эрүүгийн хууль. 2002, 2015.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 2015.
Япон Улсын Сайн дурын пробацийн ажилтны тухай хууль. 1950.
Япон Улсын Гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх тухай хууль. 2007.
Монгол Улсад ял эдэлж буй хүмүүсийн хүний эрхийн өнөөгийн байдал. Судалгааны тайлан. Улаанбаатар. 2014.
Оюунболд Г., Эрдэнбат Г. Шоронгоос суллагдсан хүмүүст нийгэмд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулах нь. Бодлогын судалгааны тайлан. Улаанбаатар. 2011.
Одонгэрэл Б. Гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэхэд олон нийтийн оролцоо чухал болох нь. “Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл. 2014.
Нэгдсэн улсын ял шийтгэлийн тайлан. Цуврал 28, № 2. 2015.
Япон Улсын эрүүгийн процессын тайлан. 2019.
АНУ дахь 2016 оны пробаци болон паролын нөхцөл байдал. АНУ-ын Хууль зүйн яамны Хууль зүйн хөтөлбөрийн алба. https://www.bjs.gov/index.cfm?ty=pbdetail&iid=6188
Лабрикью Р. М. АНУ дахь пробацийн тогтолцооны түүхэн ба орчин үеийн чиг хандлага. https://pdxscholar.library.pdx.edu/cgi/viewcontent.cgi?article=1029&context=ccj_fac
